Home Нийгэм Ховдын 15 настай охиныг нагац эгч нь хөнөөснийг тогтоожээ

Ховдын 15 настай охиныг нагац эгч нь хөнөөснийг тогтоожээ

1
Ховдын 15 настай охиныг нагац эгч нь хөнөөснийг тогтоожээ

Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Тэгвэл уг хэрэгт үе тэнгийнхэн охид хамааралтай. Охины тархийг төмөр хоолойгоор цохиж хүнд гэмтээсний улмаас охин нас барсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын явцад охиныг үе тэнгийнхэн нь охид бус нагац эгч нь хөнөөсөн болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Нэгдүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын БОЭТ-д толгойдоо оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэрэгт ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдан Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үндсэнд хэргийг түргэн шуурхай илрүүлэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч Ж нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр толгойдоо цохиулж гэмтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Улмаар нэгдүгээр сарын 28-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

Уг хэргийг хохирогч охины гэр бүлийн хамаарал бүхий иргэн Ж гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон. Тиймээс Ж-д ЭХТА-ын 10.1-1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлаад, таслан сэргийлэх авах саналаа хүргүүлсэн. Цахим орчинд хохирогчийг сургуулийн орчинд 4 сурагч төмрөөр цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл байна.

Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор хажуудаа байсан гэрчтэй үгсэн тохиролцож, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг ашиглан 4 хүүхдэд зодуулж нас барсан гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна” гэлээ.

1 COMMENT

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here