Дэлхий Онцлох Ромын пап лам есдүгээр сард Монголд ирнэ Editor - 2023 оны 02 сарын 06 11:41 1 Ромын пап Франциск ирэх есдүгээр сард Монгол явахаар төлөвлөж буйгаа ням гарагт хэлжээ. Гадаад айлчлалаас дөнгөж буцаж ирсэн пап лам сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ энэхүү төлөвлөгөөгөө дуулгасан байна. Ромын папын өвдөг өвдөж алхахад хүндрэлтэй байгаа ч тэрээр энэ нь аялалд нь саад болохгүй гэж үзэж байгаа бололтой. Тэрээр “хогийн ургамал хэзээ ч үхдэггүй” хэмээн хошигноод Монгол явах аялал нь Азийн орнуудад хийж буй анхны аялал болно гэжээ. Ромын пап лам өдгөө 86 настай. Түүнийг Монголд ирнэ гэх яриа 2000-аад оны дундуур гарч байгаад намжиж байсан юм.
Гадаадын бүх улсын иргэд шашин шүтдэггүй, тэд зөвхөн ОХУ-д ба Монгол улсад иргэний дайн дэгдээх гээд шашин энэ тэр байдаг мэт жүжиглэдэг. Reply
Гадаадын бүх улсын иргэд шашин шүтдэггүй, тэд зөвхөн ОХУ-д ба Монгол улсад иргэний дайн дэгдээх гээд шашин энэ тэр байдаг мэт жүжиглэдэг.