Зайсанг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар түгжрэл буурчээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийсэн судалгааг үндэслэн Зайсангийн зам, ХААИС-ийн зүүн хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Сурагчдын хичээл орохоос өмнөх байдлаар нэвтрэх урсгал 17-31 хувиар нэмэгджээ. Хичээл сургууль орсны дараах үзүүлэлтүүдийг авч үзэхэд үр дүн бараг ижил гарчээ. Эндээс харвал Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрийн хойноос урагш чиглэх хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлсэн байна.

Өмнө нь оргил ачааллын үед тус гудамж, замд тээврийн цагдаагийн 8 алба хаагч 15:00-20:00 цагийн хооронд 25-30 удаагийн таталт хийх зэргээр хөдөлгөөн зохицуулалт хийдэг байжээ. Нэг чигийн хөдөлгөөнд оруулснаас хойш хүний хүчээр хийдэг байсан зохицуулалт шаардлагагүй болж, Дүнжингаравын зам /уулын зам/ баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөний түгжрэл буурчээ. Нэг чигтэй болгосноор ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болж, Зайсан тойруугаар тойрч гэрэл дохио хүлээлгүй шууд баруун эргэх боломжтой болж байгаа нь уулын замын ачааллыг бууруулах зорилготой байв. Уулзварын нэвтрүүлэх чадварыг 35 хувиар нэмэгдүүлэх зорилт ийн биелжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...