Хөгжлийн банк гадаад төлбөрөөсөө 11 сая ам.доллар хэмнэхээр болжээ

Хөгжлийн банк нь 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны шийдвэрээр банкны өр төлбөрийг багасгах зорилгоор Евро бондоос худалдан авч бондыг хэсэгчлэн хугацаанаас нь өмнө хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх шийдвэрийн хүрээнд Хөгжлийн банк нь 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Евро бондоос хугацаанаас нь өмнө нийт 51.6 сая ам.долларын бондыг хэсэгчлэн худалдан авлаа. Ингэснээр Евро бондын төлбөрт төлөх 500 сая ам.долларын 51.6 сая ам.доллар нь хасагдаж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болж байна.

Худалдаж авсан бонд нь 86.69 жигнэсэн дундаж үнэтэй, жилийн 22.55 хувийн өгөөжтэй нийт 516,140 ширхэг.  Банк нь ширхэг бүрийг 100 ам.доллар дээр төлөх өрийг 86.69 ам.долларт худалдан авснаар одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 11 орчим сая ам.доллар хэмнэлээ. Тодруулбал, зөвхөн хүүгийн зардалд Евро бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 4.2 сая ам.долларыг хэмнэхээр байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...