Япон: Абэг хөнөөсөн алуурчны сэтгэцийг таван сар шалгаж, шүүхэд шилжүүлэв

Японы эрх баригчид Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй этгээдийн сэтгэцийг сүүлийн таван сарын хугацаанд шалгаж байгаа. Хуулийн  дагуу  сэтгэцийн  дүгнэлт гарсны дараа түүнийг шүүнэ  гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлээд байсан. Тэгвэл сэтгэцийн үнэлгээгээр 42 настай Тэцуя Ямагамиг сэтгэцийн хувьд яллагдагчаар татах боломжтой гэж үзсэн гэж Yomiuri Shimbun сонин мэдээлэв.

Прокурорууд түүнийг баасан гараг гэхэд яллана гэж Японы үндэсний телевиз NHK мэдээлсэн юм. 

Абэ өнгөрсөн 7-р сард Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлэх үеэрээ  буудуулж нас барсан бөгөөд сэжигтэн Ямагами Абэг Эв нэгдлийн сүмтэй холбоотой гэж үзэн хорссон байдаг. Учир нь түүний ээж тус  сүмд их хэмжээний мөнгө хандивлаж гэр бүлээ дампууруулсан  гэж Ямагами үзжээ. 

Албан ёсоор Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо гэгддэг тус сүм нь эмгэнэлт  явдлын дараа  гишүүд “хэт их” хандив өгөхөөс сэргийлнэ гэдгээ амласан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...