Кимийн хайртай охин Жу Ае ирээдүйн БНАСАУ-ын удирдагч болох уу?

Хойд Солонгос удирдагч өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр анх удаа охиноо олны өмнө гаргасан. Тодруулбал, Ким өнгөрсөн  баасан гаригт охинтойгоо хөтлөлцөн пуужин хөөргөх үеэр гарч ирсэн нь дэлхийг цочирдуулсан гэж болно. Хувийн амьдралын талаар мэдээлэл нь хаалттай байдаг , олон нийтэд  хуваалцсан аливаа мэдээллийг төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хатуу хянадаг тус улсын хувьд  энэ нь маш гэнэтийн гайхам үйл явдал байв. Энэ нь Кимийн охиныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан анхны тохиолдол болсон бөгөөд  Кимийн хүүхдүүдийнх нь зураг,  бичлэг  өмнө нь ил болж байгаагүй билээ.
Энэ үйл явдлаас хэдхэн хоногийн дараа цөмийн зэвсгийн чиглэлийн мэргэжилтнүүд, цэргүүдтэй уулзах уулзалтын үеэр Ким охины хамт дахин гарч ирсэн билээ. Кимийн хамгийн хайртай хүүхэд, ирээдүйн хойд солонгосын удирдагч гэх зэргээр олны анхааралд өртөж буй охиныг Ким Жу Ае гэдэг байна. Ким 2010, 2013, 2017 онд төрсөн гурван хүүхэдтэй. Ууган  хүүхэд нь хүү, удаахь нь Ким Жу Ае бөгөөд бага хүүхэд нь охин гэсэн товчхон мэдээлэл бий. 
Түүний анх удаа олон нийтэд ил гарсан хоёр тохиолдол нь Хойд Солонгосын үндэсний батлан ​​хамгаалах чадавхи болох стратегийн цөмийн зэвсгийн тухай байсан нь санамсаргүй тохиолдол биш гэж үзэж буй хэсэг байгаа юм. 
Өмнөх удирдагчдын түүхээс үзэхэд дээд удирдагчаар сонгогдохын тулд боловсрол, туршлага хэрэгтэй, 10 орчим жилийн дараа Жу Ае албан ёсны карьераа эхлүүлнэ байх гэж хойд Солонгосын  талаар анализ мэдээлэл бэлтгэдэг North Korea leadership  watch” компанийн захирал Майкл Мадден мэдэгдсэн. Хойд Солонгосын улс төрийн соёлыг өөрчилж, эмэгтэй хүн залгамжлах нөхцөлийг бүрдүүлэхэд хангалттай хугацаа байгаа учир энэ боломжтой зүйл гэж Мадден үзэж байгаа юм. 
Гэхдээ эрэгтэйчүүдийн эрх давамгайлсан тус улсад охиноо удирдагч болгох төлөвлөгөө гаргана гэж байж болшгүй зүйл. Жу Ае Кимийн хайртай хүүхэд нь байх гэж үзэх хэсэг ч байна.
Өмнөд Солонгосын зохиолч Чун Су Жин Хойд Солонгосын элитүүд ноён Кимийн охиныг удирдагчаар угтан авах магадлал бараг тэг гэж үзэж буйгаа илэрхийлээд тэднийг “Өөр хүйсийн удирдагч угтан авахад бэлэн биш байна” гэж үзэж буйгаа хэлэв. Тэрээр Ким зүгээр л пуужин харвадаг харгис дарангуйлагч бус хайрт аав гэдгээ харуулах тоглолт хийж байна гэж үзэж байгаа аж. 
Кимийн охин Жу Ае пуужин хөөргөх арга хэмжээний үеэр олон нийтэд анх гарч ирсэн зураг

Ким охин Жу Ае болон цөмийн зэвсгийн эрдэмтэд, цэргүүдийн хамт буюу охины олон нийтэд ил болсон хоёр дахь тохиолдол

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...