Англи улс нэг удаагийн таваг, халбага сэрээний хэрэглээг хуулиар хориглолоо

 Английн Засгийн газар хуванцар хутга, таваг, тавиур зэрэг нэг удаагийн хэрэглээг хориглох хуулийг баталжээ. Англи улс жил бүр 1,1 тэрбум орчим нэг удаагийн таваг, 4,25 тэрбум ширхэг ийм хутга хэрэглэдэг бөгөөд үүний зөвхөн 10 хувийг нь ашигласны дараа дахин боловсруулдаг гэсэн тоо баримт гарчээ.
Судалгаанаас үзэхэд дэлхийн далай дахь хог хаягдлын дийлэнх хувийг хүнсний сав, хутганы хэрэгсэл зэрэг хүнсний бүтээгдэхүүн, ундааны хуванцар эд зүйлс эзэлдэг  байна.
Энэ шийдвэрийг гаргахын тулд тус улсын Байгаль орчин, хүнс, хөдөөгийн асуудал эрхэлсэн газрынхан хоёр сайр орчим хэлэлцсэн  бөгөөд  шинэ хориг нь олон тэрбум хуванцараар байгаль дэлхийгээ бохирдуулахыг зогсоож, хойч үедээ байгаль орчныг хамгаалахад асар их нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийллээ. 
Хуванцар сэрээ задарч байгальд шингэх хүртэл 200 жил хэрэгтэй. Британичууд жилд 100 тэрбум орчим хуванцар савлагаа хаядаг. “Бид энэ асуудлыг шийдэхийн тулд арга хэмжээ авахаар шийдсэн, олон нийтийн дуудлагыг ч дахин сонссон гэж Байгаль орчин, хүнс, хөдөөгийн асуудал эрхэлсэн газрын нарийн  бичгийн дарга Терез Кофи онцоллоо. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...