Монголын уран нугараачид NBA талбайд үзүүлбэрээ толилуулжээ

АНУ-ын Сан Франциско дахь Монголын уран нугаралтын төвийн уран бүтээлчид NBA-ийн талбайд үзүүлбэрээ толилуулжээ. Голден Стэйт Уорриорс баг өөрсдийн Чейз сентртээ Атланта Хавкс багийг хүлээн авч тоглож байгаа бөгөөд тоглолтын эхэнд Монголын уран нугараачид үзүүлбэрээ толилуулжээ.

Энэ талаар тус төвийн цахим хуудаснаа “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн монголчуудын холбоо, Монгол уран нугаралтын төв хамтран сагсан бөмбөгөөр дамжуулан соёл урлагаа сурталчлах зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга баг “Golden State Warriors” багийн “Atlanta Hawks” багтай хийх тоглолтын салхийг хагалан, монгол уран нугаралтын гайхамшгийг дэлхийн сая сая хүмүүст үзүүлэх гэж байна. Түүхэн энэ үйл явдлын гэрч болохоор 100 гаруй тасалбарыг худалдан авсан монголчууддаа баярлалаа” гэжээ.

Мөн тоглолт эхэлснийг зарлан цан цохих хүндтэй үүргийг Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...