Машинд амаржсан эх буруу хаалган дээр очсон гэв

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Алтантуяагаас тодрууллаа.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн.

Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхөртэйгөө цуг байгаа. Тэрнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22:00 цагийн орчимд болсон” хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...