Зөвшөөрлийн хууль төрийн дарамтыг 5 дахин багасгана

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүндрэл, төрийн байгууллагуудын дарамт багасаж, давхардал хийдэл арилна гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцолжээ.

Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсандаа “Дөрвөн жилийн өмнө нэр бүхий гишүүдийн хамтаар санаачилсан Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Аливаа зөвшөөрөл авлига авах шалтаг, ард иргэдийг дарамтлах далим байж хэрхэвч болохгүй. Тухайлбал, өмнө нь найман нэрийн дэлгүүр нээхийн тулд 28 төрлийн зөвшөөрөл авдаг байсан бол шинэ хуулиар хоёр зөвшөөрөл авч, бизнесээ эхлүүлэх боломжтой боллоо.

Түүнчлэн 200 байсан зөвшөөрлийн тоо 1,600 болж, найм дахин нэмэгдсэнийг энэ хуулиар 365 болгосон. Ингэснээр төрийн дарамтыг тав дахин багасгаж байна. Зөвшөөрлийн хууль иргэн, ААН-д эдийн засгийн эрх чөлөөг нь авчирна гэдэгт итгэж байна” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...