Ц.Олонбаяр: Стандартаараа улсдаа тэргүүлэх жишиг эмнэлэг болох зорилт тавьсан

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулахад анхаарч, эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтний үйл ажиллагааг үнэлэн урамшуулдаг уламжлалтай. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгуур үзүүлэлтээрээ тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шагнан урамшууллаа.

Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн  нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нийт 470 ажилтан, албан хаагчтай. Өнөөдөр ийнхүү бид бүхний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шилдгээр шалгаруулсанд баяртай байна. 40 жилийн түүхтэй хүүхдийн эмнэлэгт суурилан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид жишиг стандарт тогтоон, улсдаа тэргүүлэх эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дундаас бамбай булчирхай болон элэгний хавдрын эхний шатанд түлэх эмчилгээг анхлан хийж байна. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...