Төрөх, төрсний дараах тусгай тасаг ашиглалтад орлоо

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт өнөөдөр Эрүүл мэндийн яамны 245 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “Төрөх, төрсний дараах тусгай тасаг”-ийн иж бүрэн засварын ажил дуусаж, ашиглалтад орлоо.

2022 онд Эрүүл мэндийн яамнаас эх, нярай, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулсан.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Энэ жил бид эх, нярайн орнуудыг 100 хувь шинэчилсэн бөгөөд Өргөө амаржих газарт 335 орыг төрөх болон хэвтэн эмчлүүлэх тасагт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн иж бүрэн засварын ажлыг 350 гаруй сая төгрөгөөр хийсэн. Өнөөдөр ийнхүү Төрөх, төрсний дараах тусгай тасаг ашиглалтад орж байна. Мөн тус эмнэлэгт дижитал суурин рентген аппарат, зөөврийн рентген аппарат, түргэн тусламжийн машин гэх мэт нийт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 нэр төрлийн 67 тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна” гэдгийг  онцоллоо.

Мөн тэрбээр “Өргөө амаржих газрын захирлыг сонгон шалгаруулах ажил хуулийн дагуу зарлагдаж, өчигдөр материалаа хүлээн авч дууссан. Энэ сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалт хийгдэнэ.” хэмээлээ.

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд хэлэхдээ “Эрүүл мэндийн яамнаас энэ оныг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулах, чанартай үзүүлэх зорилгоор Төрөх, төрсний дараах VIP тасгийг ашиглалтад оруулж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны IV улиралд ашиглалтад орно

Санхүүжүүлтийн улмаас зогссон Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль...

АН: Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тухай гомдол иргэнээс ирсэн

Ардчилсан нам СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоот...

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэлийг эрх мэдлийн хэт төвлөрөл гэж дүгнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн...

“Учиртай гурван толгой” дуурийн уран бүтээлчдийг 100 сая төгрөгөөр шагнана

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх...