Томуу, томуу төст өвчний вакцинжуулалтыг энэ сарын 15-ныг хүртэл хийнэ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны О.Дашпагам ярихдаа “2022-2023 оны улирлын томуугийн вакцинжуулах үйл ажиллагаа тавдугаар сараас эхэлсэн. Энэ сарын 15-ныг хүртэл дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тиймээс хугацаандаа амжиж вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна.

2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авахаар болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх  вакциныг хийж байна.

Дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, байнгын болон түр цэгүүдээр зохион байгуулж байна.” хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...