Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг байгуулна

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт ашиглалтад орсон орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг (түр цэцэрлэг) байгуулах талаар арга хэмжээ авч, ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Хүн амын нягтаршил өндөр, хүүхдийн цэцэрлэггүй хороолол, хотхон, орон сууцны бүсэд цэцэрлэг барих газар, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх, худалдан авах барилга байгууламж байхгүй зэргээс хамаарч орон сууцны барилгын нэг, хоёрдугаар давхрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, цэцэрлэг байгуулах зайлшгүй хэрэгцээ тулгарч байна.
Нийслэлд шинээр баригдах орон сууцны хотхон, хорооллын барилга байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг, төсөл, ТЭЗҮ-г заавал тусгах, барилгын норм, дүрэмд заасан шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон орон сууцны барилгын нэг, хоёрдугаар давхрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлахад норм, дүрмийн дагуу хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын тогтоолд тусгалаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...