Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул бүтээж байна

Хойд Солонгосууд  тагнуулын хиймэл дагуул бүтээж буйгаа зарлав.  Энэ ажлын сүүүлийн шатны туршилтыг ням гарагт хийсэн бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөж байна гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр даваа гарагт мэдээлэв.

Тагнуулын хиймэл дагуул нь олон тооны камер, дүрс дамжуулагч, хүлээн авагч, хяналтын төхөөрөмжтэй, түүнийгээ хадгалах багтаамжтай ба Пхеньяны сансрын хөгжлийн үндэсний газар хиймэл дагуулын зураг авах, мэдээлэл дамжуулах болон газрын хяналтын системийн чадавхийг шалгахын тулд баруун хойд зүгт орших Сохае хиймэл дагуул хөөргөх станцдаа туршилт хийсэн байна.

“Бид сансрын орчинд камер ажиллуулах технологи, харилцаа холбооны төхөөрөмжүүдийн мэдээлэл боловсруулах, дамжуулах чадвар, газрын хяналтын системийг хянах, хянах нарийвчлал зэрэг техникийн чухал үзүүлэлтүүдийг баталлаа” гэж Пхеньяны сансрын хөгжлийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Хойд Солонгосын зүүн эрэг рүү дунд тусгалын хоёр баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгос, Японы арми мэдээлснээс нэг хоногийн дараа уг мэдээллийг хойдууд цацжээ .

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Норовлин суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод...

Ирэх сараас 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар...

“МАК” цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах үйлдвэр байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор...