Сураггүй болсон Жак Ма хаана байгаа вэ?

Цахим худалдааны “Алибаба” сайтыг үүсгэн байгуулагч, Тэрбумтан Жэк Ма хоёр жилийн өмнө Шанхайд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын зохицуулагчдын зүгээс технологийн компаниудад хандах хандлагыг шүүмжилснээс хойш олны өмнө бараг харагдахгү байгаа. Түүнийг гэр бүлийн хамт Японд нуугдаж байгаа  гэх  яриа гарсан. Тэгвэл мягмар гарагт Японы хэвлэл мэдээллийн Nikkei компанийн эзэмшдэг “Financial Times” сонинд Ма хамгийн сүүлд Японд амьдарч байгаа тухай мэдээллээ.

Тус сонин нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан, англи хэлний багш асан технологийн од болсон залуу бараг зургаан сарын турш гэр бүлийнхээ хамт Токиод амьдарч байгаа гэж бичжээ. Тэрээр Японы хөдөөгийн халуун рашаан, цанын баазуудаар зочлох, мөн АНУ, Израиль руу тогтмол аялах зэргээр ажил хэрэг,аялал зугаалгыг  хослуулан амьдар байгааг дурдсан байв. 

 Хятадын  зүгээс түүний асар том технологийн эзэнт гүрний эсрэг арга хэмжээг авснаар  нийт хөрөнгө нь бараг хоёр дахин буурч, бараг 50 тэрбум доллараас 21.7 тэрбум доллар болж буурсан гэдэг.   

Ма Хятадын зохицуулагчдыг инновацийг боомилсон гэж буруутгасан нь ерөнхийлөгч Ши Жиньпинийг уурлуулсан.  Хятадын зохицуулагчид Алибабагийн онлайн төлбөрийн охин компани “Ant Group”-ийн түүхэн дэх хамгийн том хувьцаа гэж хэлж болох 34 тэрбум долларын хөрөнгийг  зах зээлийн эргэлтэд оруулахыг хориглож, хэдэн сарын дараа Алибабад 2.8 тэрбум долларын торгууль ногдуулсан билэ.. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...