Ким Кардашиан, Канье Уэст нар салалтын гэрээ байгуулжээ

Ким Кардашиан, Канье Уэст нар салалтаа шүүхээр шийдэлгүйгээр тохиролцохоор болжээ. Шүүх хурал ирэх сард болохоор товлосон байсан ч хосууд мягмар гарагт шүүхэд доорх баримтыг ирүүлж тохиролцсоноо мэдэгдсэн байна.

Лос Анжелесийн дээд шүүхэд ирүүлсэн баримт бичгийн дагуу хоёулаа  хүүхдүүдээ хамтран асран хамгаалах эрхтэй бөгөөд эхнэр, нөхөртөө тэтгэмж төлөхгүй гэжээ.

Мөн хүүхдүүдийн хувийн хамгаалалт, хувийн сургууль, тэр дундаа коллежийн зардлыг тэнцүү хувааж, Кардашианд сар бүр 200,000 долларын хүүхдийн тэтгэлэг олгохоор тохирсон байна.

Тэд хоёулаа гэрлэхээс өмнөх гэрээтэй байсан бөгөөд эд хөрөнгө нь үндсэндээ тусад нь эзэмшилтэй байжээ.

Хосууд 2012 онд болзож эхэлсэн бөгөөд 2013 онд анхны хүүхдээ өлгийдөн авч, 2014 оны 5-р сарын 24-нд Италийн Флоренц дахь цайзад гэрлэж байсан юм. Энэ бол реалити телевизийн од, бизнес эрхлэгч Кардашианы гурав дахь гэрлэлт бол рэппер Канье Уэстийн анхны гэрлэлт байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...