Судалгаанд оролцогчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэмэх оноо өгчээ

Улс төрийн барометр судалгааны MEC байгууллагаас 11 дүгээр сарын судалгааны дүнгээ гаргажээ. Судалгааг 2022 оны 11-р сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1,002 иргэнээс квотчилсон, санамсаргүй, түүврийн аргачлалаар түүвэрлэн, утсаар мэдээлэл цуглуулж судалгааны үр дүнг гаргасан байна.
Үүнд: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны үнэлгээ 6.2 хувь байгаа бөгөөд эерэг үзүүлэлтүүд нь “ажил хэрэгч-20 хувь”, “шийдэмгий-14 хувь”, “шударга-10 хувь”, “Тэрбум мод-8 хувь” эзэлжээ. УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ 2.8 хувьтай байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 35 хувь нь “үр дүнтэй шийдвэр байхгүй” гэж хариулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааны үнэлгээ 6.5 хувьтай байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 26 хувь нь “нүүрсний мафитай эхлүүлсэн тэмцэл”-д эерэг оноо өгсөн байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үнэлгээ 3.1 хувьтай байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...