Япон улсад оршин суух хүсэлтэй, Тусгай ур чадвартай ажилтан”-аар ажиллах хүсэлтэй бол таад боломж байна. Ийм хүсэлтэй ажил хайгч гадаад иргэдэд зориулсан “ГАДААД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЯАРМАГ-2022” хөдөлмөрийн онлайн /zoom вэбинараар/ танилцуулах өдөрлөг 2022 оны 11 дүгээр сарын 26-27-нд 10:00-18:00 цагт болох ажээ.
Энэхүү арга хэмжээг Япон Улсын Цагаачлалын албаны агентлаг ивээн тэтгэж зохион байгуулах бөгөөд тус улсын ажил олгогч компаниуд оролцож, таны сонирхсон асуултад хариулт өгч, ярилцах боломжийг олгох юм байна. Хэрэв та уг онлайн уулзалтад оролцож Японы ажил олгогчидтой харицлахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хандан өргөдлөө цахимаар илгээх юм байна. Өргөдлийн дагуу таны мэдүүлгийг хүлээн авсны дараа Японы талаас дэлгэрэнгүй мэдээллийг таны цахим шуудангаар илгээх ажээ. Дээрх онлайн арга хэмжээний үеэр
Асрахуйн тусламж үйлчилгээний салбар
-Барилгын цэвэрлэгээний бизнес
-Барилгын үйлдвэрлэл
-Усан онгоц хийх болон далайн хөлөг онгоцны үйлдвэрлэл
-Автомашины засвар үйлчилгээний салбар
-Материал ,үйлдвэрлэлийн машин техник, цахилгаан, электрон мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар
-Агаарын тээврийн салбар
-Орон байрны бизнес
-Хөдөө аж ахуйн салбар
– Загасны аж ахуйн салбар
-Хүнс ундаа үйлдвэрлэлийн салбар
-Нийтийн хоолны салбарын талаар мэдээлэл өгөх юм байна.
Өргөдлийг энд https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=6F9RhimK-km_ya9troqWI0qfPYL-LxpIruzDw_supmpUODdYVU1XSFFGSVhVREJRN1hLQlk2VEMzNiQlQCN0PWcu дарж үзнэ үү.