Уурхайгаас гарсан нүүрс тээврийн машиныг цахимаар хянана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний хувьд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдоод хоёр долоо хоног болж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нээлттэй, ил тод болох ёстой. Цахим хуудаснаа уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож өгч байна. Эндээс ямар компани хэчнээн тээврийн хэрэгслээр он, сар, өдрөөр нь хэчнээн тонн нүүрс ачиж байна вэ гэдгийг харж болно. Өнөөдрийн байдлаар 30.497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр ачсан. Ачилтын компанийн мэдээлэл хаалттай байсан. Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч нүүрс тээвэрлэж байна. Тендерийн мэдээллийг цахимд холбож өгсөн. Оффтек гэрээ гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлдэг. Энэ гэрээ “Эрдэнэс Тавантолгой” компанид дөрөв бий. Гэхдээ энэ гэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богд хаан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл санхүүжүүлэх байдлаар нүүрсээ худалдан борлуулах нөхцөлтэйгөөр урьдчилж мөнгөө авсан байгаа. Энэ хүрээнд Засгийн газар шийдвэр гаргаж, энэ дөрвөн төсөл дээр оффтек гэрээ байгуулсан.
Үүнээс гадна урьдчилгаа төлбөрийг нь авч, дараагаар нь нүүрсээ гаргах нөхцөлтэйгөөр “Чалко” компани тэргүүтэй дөрвөн гэрээ байна. Жишээлбэл, “Чалко” компанитай 2011 оноос хойш гэрээ байгуулж, ийм нөхцөлтэйгөөр хамтарч ажилласан. Энэ 2022 онд авсан гэрээний мөнгө байна. Зарим нь төрийн өмчит компани бол зарим нь хятадын хувийн хэвшлийн гэрээтэй компани байна. Одоогийн байдлаар 45 сая ам.долларыг эдгээр дөрвөн компаниас авч, 605 сая тонн нүүрсээ ачуулахаар гэрээ хийсэн.
Бусад арилжааны гэрээ гэвэл 100.000-1 сая тоннын хэмжээтэй коксжих нүүрсний 27 гэрээ, 20-300 мянган тоннын хэмжээтэйэрчим хүчний нүүрсний 109 гэрээ байна. Энэ бол бизнесийн зарчмаараа явж байгаа. Нөгөө талдаа гэрээнүүдийг ил болгохын тулд худалдан авагч талаас зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлийг авч дууссаны дараагаар бүх мэдээллийг ил тод болгоно.
Худалдан авагч талуудтай уулзсан. Өмнө нь байгуулсан гэрээнүүдийн үүргийн биелэлтүүдийг хянаж байна. Цаашдаа шинэ гэрээ байгуулахдаа аль болох урьдчилж мөнгө авахгүй байхаар ажиллана. “Эрдэнэс Тавантолгой” компани мөнгөөр л төлбөр төлнө. Нийтдээ нэг жилийн 3.4 их наядын худалдан авалт хийдэг. Өнөөдрийн хурлаар нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож байна гэдгээ зарлаж байна. Уурхай дээр ачигдсан нүүрс Цагаан хаданд бууж, хилээр гарч байгааг ил тод болгож байгаа. Энэ хооронд бага зэрэг зөрүү гарч байгаа нь үнэн. Засгийн газраас аравдугаар сарын 6-ны өдөр тогтоол гарснаас хойш өнгөрсөн Баасан гаригт 833 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэсэн. Мэдээлэл хаалттай байхаар олон нийтийн дунд хардлага үүсгэж байна. Уурхайгаас гарсан нүүрс тээврийн машиныг цахимаар хянадаг болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...