Хойд Солонгосын баллистик пуужин лхагва гарагт Өмнөд Солонгосын эргээс 60 км хүрэхгүй зайд газардлаа. Энэ нь хойд Солонгосын зүгээс БНСУ-тай ойрхон пуужин харвасан анхны тохиолдол болж буй бөгөөд БНСУ хариу гурван пуужин харвасан гэж Өмнөдийн арми мэдэгдлээ. Пуужин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн усан хилээс гадуур унасан боловч ӨмнөдСолонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол “нутаг дэвсгэрт халдсан үйлдэл” гэж дүгнэж буйгаа
мэдэгдлээ.
Хойд Солонгос энэ онд хамгийн олон пуужин туршсан бөгөөд Сөүл, Вашингтоны албаныхан Умардууд цөмийн зэвсгийн туршилт хийх техникийн бэлтгэлээ хангасан гэж үзээд байгаа
юм.