Албан байгууллагуудын цахилгаан, дулааны үнийг 28 хувиар нэмнэ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгаан, дулааны үнийг нэмэх замаар салбараа алдагдлаас гаргахгүй бол 1990-ээд оны үе рүүгээ ухрахад бэлэн болсон тухай хэллээ. 1992 оны статистик мэдээллээр жилийн 365 хоногийн 250 гаруй өдөрт эрчим хүчний тасалдалтай, хязгаарлалт хийдэг байв. Улаанбаатар болон төвийн бүсэд эрчим хүчний нүүрс нийлүүлдэг Багануурын уурхай тонн нүүрсийг 35 мянгаар борлуулж байна. Нүүрс олборлох нь өртөг 46,800 төгрөг. Шивээ-Овоогийн нүүрс тонн нь 29 мянган төгрөг. Өртгөөсөө хамаагүй доогуур үнээр өгч байгаа энэ тогтолцооноос болоод Шивээ-Овоогийн уурхай ажилчдынхаа цалин, НДШ-ийг төлж чадалгүй шүүхийн шийдвэрээр дансаа хаалгах дээрээ тулжээ. Шарын голын нүүрсний уурхайд ч байдал яг адилхан. Эрчим хүчний нүүрсний үнийг хатуу барьдгаас уурхайнууд өрөндөө баригдаж, хаалгаа барих дээрээ тулсан.

Эрчим хүчний салбар энэ онд 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. 2019 онтой харьцуулахад эрчим хүчний салбарын өртөг 28 хувиар нэмэгдсэн. Цахилгаан, дулааны үнийг тодоохой хэмжээнд нэмэх замаар алдагдлыг бууруулахгүй бол Монгол Улс өвлийн ид хүйтнээр дулаангүй зутарч, цахилгаангүй харанхуй болох эрсдэл бодитой нүүрлэжээ. Цахилгаан станцууд тулсан хүчин чадлаар ажиллаж байгаа тул сэлгэх ямар ч боломжгүй. Аваар осол гарлаа гэхэд шууд л харанхуй нөмөрнө. Үнэм нэмж байж өвлийн ачааллыг нэмэхээс өөр ямар ч гарцгүй болсныг салбарын инженерүүд дуу нэгтэй хэлж байна лээ. Эрчим хүчний яамнаас айл өрхүүдийн цахилгаан, дулааны үнийг энэ удаадаа нэмэхгүй байхаар тооцжээ. Тэртээ тэргүй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өндөр байгаа учраас нэмж ачаа үүрүүлбэл байдал улам дордоно.

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ. Харин ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно. Уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд, архи үйлдвэрлэгчид, криптовалют үйлдвэрлэгч гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох талаар санал ид яригдаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс төсвийн байгууллагуудын дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлнэ. Цахилгааныг мөн ялгаагүй дээр дурдсан тарифаар нэмэгдүүлнэ. Үүн дээр нэмж хэлэхэд эрчим хүчний салбарыг дампуурлаас аврах өөр нэг арга бий. тэр нь хэрэглэгч бүр цахилгаанаа хэмнэх. Ингэвэл хэт ачаалал буурч, ОХУ-аас валютаар авдаг эрчим хүчний хэмжээ багасна. Оргил ачаалал буюу 17:00-22:00 цагийн хооронд цахилгаанаа хэмнэвэл маш том дэмжлэг болно гэдгийг инженерүүд зөвлөв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...