“Korean air”-ийн онгоц Филиппинд осолджээ

Филиппинийн Сэбү олон улсын нисэх онгоцны буудал дээр өчигдөр орой “Korean airlines” компанийн онгоц хөөрөх зурвасыг хэтэрч осолджээ. Тус онгоц БНСУ-ын Сөүлээс ирсэн бөгөөд 173 зорчигчтой байсан. Хөөрөх зурвас хэтэрсэн ч гэмтэж бэртсэн хүн үгүй. Бүх зорчигчийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн гэж агаарын тээврийн компаниас мэдээллээ. Тухайн үед цаг агаар таагүй байсан учир “Airbus SE” онгоц газардах гэж хоёр ч удаа оролдоод, гурав дахь дээрээ хөөрөх зурвасыг давжээ.

“Korean airlines”-ийн ерөнхийлөгч Кихонг Ву уг нислэгтэй холбогдуулан цахим хуудсаараа уучлал гуйжээ. Түүнчлэн, орон нутгийн нисэхийн удирдлагууд, эрх баригчидтай хамтран нарийн шалгалт хийх болсон гэв. Осолд өртсөн тийрэлтэт онгоцыг 1998 онд “Korean airlines”-д шинээр нийлүүлжээ. Олон улсын нисэх онгоцны буудлын захиргаанаас үнэлгээ хийгдэх хүртэл хөөрөх зурвасыг түр хаасан байна. “Korean airlines” компани 1997 оноос хойш зорчигчдын аминд хүрсэн осол гаргаагүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1 250 000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс...