Л.Оюун-Эрдэнэ: 2023 оны төгсгөлд манай улсын төсөв 3 хувийн өсөлттэй гарна

Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар өнөөдөр  яг одоо Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

-“Цар тахлын жил буюу 2022 онд манай улсын төсөв -5 хувийн үзүүлэлттэй гарсан. Улсын төсөв 1992 онд ийм үзүүлэлттэй гарч байсан бөгөөд манай улсын хувьд  хоёр дахт удаагаа ийм алдагдалтай төсвийн үзүүлэлт гарсан гэсэн үг. Гэхдээ 2022 оны улсын төсөв цар тахлын хүнд хэцүү үед түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. 2023 оны төгсгөлд манай улсын төсөв 3 хувийн өсөлттэй гарна гэсэн тооцоо гараад байгаа.

2023 оны төсөв хоёр зүйлээрээ онцлог. Нэгдүгээрт цар тахлын дараах, хоёрдугаарт ОХУ, Украйнтай холбоотой нөхцөл байдал цаашид  хэр удаан, хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нөхцөл  байдөлд өргөн баригдсан. 2022 оны төсөв ар тахлыг даван  туулахад чиглэсэн бол 2023 оын төсөв эдийн засгийн макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ чиглэж буй. Эдийн засгийн макро тэнцвэрийг хангана гэдэг  нь эдийн засгийн өсөлт тогтвортой 5-6 хувьтай байх ёстой. Энэ тоог тогтвортой удаан хугцаанд барих нь эргээд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, ААН-үүд үйл ажиллагаа тогтворжин хөгжих нөхцөл суурь юм” гэв.  Ерөнхий сайд 2023 оын төсвийг бүхэл нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг шат шатанд сайжруулсан төсөв хэмээн дүгнэсэн юм.

Хэлэлцүүлгийн нэээлтийн дараа иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжлэнэ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдээс санал авч, 10 дугаар сарын 17-ны өдрийн 17.30 цагийн байдлаар 13,994 иргэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцаж, 964 иргэн саналаа өгсөн байна.
2023 оны төсвийн төслийн онцлог нь эдийн засгаа тогтворжуулах, өрхийн эдийн засгийг бууруулахгүй байх, мөн өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдээ ашиглалтад оруулахаар тусгасан. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн дийлэнх хувийг дуусгахаар тооцолсон.
Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшн бүтээсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...