Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, гал түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Мөн гал түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өгсөн юм.

Эрдэнэцагаан сум нь жилийн жилд гал түймэр гардаг эрсдэл өндөртэй бүс нутаг юм. Тиймд орон нутгийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ чиглэлд иргэд олон нийтийг хамруулах, татан оролцуулах, эргүүл хийх ажлыг зохион байгуулж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг мөрдөж ажиллахыг санууллаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 7 айл өрхийн гэр шатсан бөгөөд 153 толгой мал өртсөн гэх урьдчилсан дүн гараад байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...