Манай шүүгчид АНУ-ын “Us speaker” хөтөлбөрт хамрагдана

АНУ-ын ЭСЯ, АНУ-ын төрийн департаментаас хэрэгжүүлдэг “Us speaker” хөтөлбөрт Монголын Шүүгчдийн холбоо шалгарч, энэ төслийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 02-аас 13-ны хооронд тус хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд боловсрууулсан хөтөлбөрүүдийг АНУ-ын Давж заалдах шатны 4-р тойргийн шүүхийн шүүгч Жэймс Эндрю Винн удирдан Монголын шүүгчдийн холбоо, АНУ-ын ЭСЯ, ШЕЗ, УДШ-ийн Сургалт  судалгааны хүрээлэнтнэй хамтран хэрэгжүүлэх юм.

Сүүлийн жилүүдэд шүүгёдийн нэр хүндэд санаатай болон санамсаргүй халдах, эх сурвалж тодорхойгүй мэдээ,  мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацах, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан буруу олйголт төрүүлэх зэрэг олон нийтэдм шүүгчдийг  сөргөөр харуулах хандлага ихсэж байна. Мөн шилжилт хөдөлгөөн болон эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдан шүүхээр шийдвэрлэж буй эрх зүйн маргаан, хэргийн тоо өсөж, шүүхийн ачаалал нэмэгдэж, шүүхийн үйлчилгээгшуурхай хүртээмжтэй хүлээн авахад багагүй бэрхшээл тулгарах  болсон. Иймээс шүүгч хүний эрхийг хамгаалах, шүүн таслах үйл ажиллагаагаа чанартай явуулахын тулд байнга суралцах, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Шүүхийн үйл ажиллагаа, онцлогийг олон нийтэд таниулах, сайн туршлагаас суралцах, цахим орчинд шүүгчийн хувийн болон ажлын нэр хүндийг гутааж буй мэдээ мэдээлэлд хэрхэн хандах талаар бусад орны шүүхийн байгууллагаас суралцах,  туршлага солилцох төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсний нэг нь энэхүү спикер хөтөлбөр ажээ.

Манай улс уг  спикер хөтиөлбөрт хамрагдаж АНУ-ын шүүх, шүүгчийн туршлагыг судалснаар манай шүүгчдийн мэдлэг боловсрол, хандлага хувь  хүний хөгжилд эерэг нөлөө гарна, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн харат бус бие даасан  байдлыг хангахад том нэмэр болно гэж мэргэжлийнхэн үзэж байна.

Уг төслийн хүрээнд  “Шүүгч олон нийттэй харицлах байдал, хандлагыг нээлттэй болгох нь” сэдэвт ярилцлага, сургалт, “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлэг,дугуй ширээний ярилцлага болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...