Т.Чойжилсүрэн: ААН-үүдийн эрчим хүчний үнэ тарифыг нэмнэ

2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 5000 квт хүртэл хэрэглээтэй аж ахуй нэгжүүдийг 14 хувь, үүнээс дээш бол 28 хувиар нэмэхээр төлөвлөж байгаагаа  Эрчим хүчний сайд Т.Чойжилсүрэн өнөөдрийн УИХ-ын чуулагны үеэр мэдэгдлээ. Тодруулбал, Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн байна. Иймээс  эхний ээлжинд айл өрхийн цахилгаан, дулааны үнийг эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас нэмэхгүйгээр харин ААН-үүдийн эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөхөөр Эрчим хүчний зохицуулах хороонд саналаа өгчээ.

” Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Жишээлбэл, нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум төгрөг, Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарынголын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орлоо. Эрчим хүч үйлдвэрлэх компаниуд мөн ялгаагүй ийм байдалд орсон. Сэлбэг хэрэгслийн материалын үнэ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байна. ОХУ-аас оргил ачааллын үеэр Төв болон баруун бүсэд худалдаж авдаг эрчим хүчний үнэ нийт 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн.  Уул уурхай, банк, үүрэн телефоны операторууд бол 200 мянган квт хүртэл 28 хувийн нэмэгдэлтэй, түүнээс дээш бол 38 хувийн нэмэгдэл тооцно. Ингэснээр жилд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно. Бид судалгаа хийж үзсэн. Ойрын хугацаанд ингэж нэмэхгүй бол гал алдах аргагүй болоод байна” гэж сайд Т.Чойжилсүрэн хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт...

Утаа, түгжрэлийн эсрэг ажлууд хавар, зун тасрах ёсгүйг Ерөнхий сайд анхаарууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...