Цагдаа хүүхдийн төвд зэвсэглэн халдаж 37 хүнийг хөнөөжээ

Тайландын зүүн хойд хэсгийн Нонг Буа Лампху мужид нэгэн аймшигт хэрэг гарчээ. Цагдаад ажиллаж байгаад мансууруулах  бодис хэрэглэсний улмаас өнгөрсөн жил ажлаасаа халагдсан залуу “Хүүхдийн өдөр өнжүүлэх төв”-д очиж 37 хүнийг хөнөөсөн байна. Амиа алдсан 37 хүний 24 нь 2-4 насны хүүхэд байжээ. Хэрэгтний дагавар хүү тус төвд явдаг  байсан бөгөөд тэрээр хүүгээ хөнөөхөөр ирсэн ч хүү нь тэр  өдөр ирээгүй байв. Хүүгээ хайж өрөөнүүдээр явсан хэрэгтэн замдаа дайралдсан хүмүүсийг буудах,  хутгалах  зэргээр хөнөөсөн байна. Түүний гарт төрөх дөхсөн жирэмсэн багш эмэгтэйгээс эхлээд өрөөнд унтаж байсан бяцхан хүүхдүүд харамсалтайгаар амиа алдсан  байна. Тэрээр аймшигт хэргийг үйлдсэний дараа гэртээ очиж эхнэр хүүгээ хөнөөгөөд  дараа нь өөрийнхөө амийг егүүтгэжээ.

Тухайн өдөр хүчтэй бороо орно гэсэн учир харьцангуй цөөхөн буюу 30 хүүхэд өдөр  өнжүүлэх төвд ирсэн байжээ. Түүнийг мйи хэрэг хийнэ гэж огт төсөөлөөгүй, хүүхдээ авахаар ирэхдээ эелдэг боловсон зантай хүн байдаг  байсан гэж амьд үлдсэн гэрчүүдээс хэлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...