Электрон болон янжуур тамхины татварыг нэмнэ

2023 оны төсвийн төсөлд татвартай холбоотой хэд хэдэн өөрчлөлт тусгагдсан байна. Тухайлбал, татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр тооцжээ. Өмнө нь орлогоос хамааран ялгаатай татвар ногдуулахаар төлөвлөж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, буцаагдаж байв. Харин энэ удаад өөрчлөн боловсруулаад байна.

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлөх аж.
Гэхдээ тухайн хязгаараас дээш давж буй хэсэгт нь л татвар нэмж ногдуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлав. Өөрөөр хэлбэл, сарын 11 сая төгрөгийн орлоготой иргэний 10 саяд 10 хувийн татвар, нэг саяд нь 15 хувийн татвар ногдуулан тооцно гэсэн үг. Манай улсад 817.2 мянган иргэн орлогын албан татвар төлж байгаагаас ердөө 1.3 мянга нь дээрх татварыг төлөх ажээ.

Манай улсад тамхины үнэ дунджаар 1.4 ам.доллар байна. Дэлхийн дундаж нь 4 ам.доллар байгааг Сангийн яамнаас танилцуулсан. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг зөвлөсөн гэлээ. Иймд хоёр жилийн хугацаанд янжуур тамхины татварыг хоёр дахин, электрон тамхийг шингэн эсвэл халаадаг гэдгээс үл хамааран 20 хувийн татвартай болгож, цаашид нэмэх бодлого баримтална гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Турины тусгай олимпт манай 24 тамирчин оролцож 24 медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам...

Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Процессын дахин инженерчлэлийн...

Сонгомол, чөлөөт бөхийн Азийн АШТ-нд манайхаас 23 бөх барилдана

Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар...