Монголбанкны Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч барцадтай байна

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулснаа Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  болон тус банкны нэр бүхий газрын дарга нар УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав. Төсөлтэй УИХ-ын дарга танилцаад дахин боловсруулах чиглэл өгч буцаалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, зарим тооцоо судалгааг дахин нягталсны үндсэн дээр  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулж, зохих бэлтгэл ажлыг хангаад УИХ-д өргөн барих үүрэг чиглэл өглөө.

Төгрөгийн ханш навс унаж, мөнгөний бодлого үр дүнд хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөөд байна. УИХ-ын зарим гишүүн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах ёстой гэж үзэж байгаа юм билээ. УИХ-ын дарга ч Монголбанкны удирдлагуудад гэрийн даалгавар өгч, төслийг нь буцааснаар ажилд нь сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...