Д.Сумъяабазар төрийн өмчийн талд уу, төрсөн дүүгийнхээ төлөө юү?

Монголын циркчид гудамжинд гарсан, бэлтгэл хийх зориулалтын байр савгүй боллоо гэх мэдээлэл, гомдол тасрахаа байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Циркийн хувьчлалыг ажлын хэсэг гарган шалгаж эхэлжээ. Энэ мэдээллийг тус газрын хэвлэлийн төлөөлөгч нотлов. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг цуцалж төрийн мэдэлд буцаан авсан, дараагийнх нь Цирк байх бололтой. Болгарын буцалтгүй тусламжаар бүтээн босгосон циркийг хувьчлах алхмууд тэртээ 2005 оноос эхэлсэн түүхтэй.

2005-2008 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах шийдвэрийг төрөөс гаргасан байдаг. Өмч хувьчлалын “уламжлалт” аргыг хэрэглэхийн зэрэгцээ тендер, удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзах, удирдлагын гэрээ, гүйцэтгэлийн гэрээ, түрээсийн гэрээ зэрэг арга, хэлбэрийг хослуулан хувьчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал нь соёл урлагийн салбар зэргийг хамруулсан менежментийн хувьчлал гэдэг зүйлээр өргөжсөн байдаг.

007 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр ТӨХ-ны хаалттай уралдаант шалгаруулалтаар Улсын циркийг хувьчилжээ.  Нэг талаас төрийг төлөөлж ТӨХ болон БСШУЯ, нөгөө талаас “АСА” багийн хооронд Улсын циркийг хувьчлан авах тухай Менежментийн гэрээг хоёр жилийн хугацаатай хийсэн байна. Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлжээ.

2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор Менежментийн гэрээг дуусгавар болгож, Э.Дорж ахлагчтай удирдлагын “АСА” багт Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалджээ. Ингэхдээ Улсын циркийн жилийн нийт орлогын 30-аас доошгүй хувийг циркийн уран бүтээлийн зардалд зориулж ажиллахыг ззрэг болгож, “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан төлбөрөө хийхийг ТӨХ зөвшөөрсөн байна. ШӨХТГ-аас 2014 оны хоёрдугаар сард “АСА” циркийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд “…Менежментийн хувьчлалыг эргэж харах шаардлагатай” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан.

“АСА” баг бол мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж ба цирк одоо түүний хувийн өмч болсон. Харин циркийн эргэн тойрны газарт орон сууцны барилга битүү сүндэрлэж, анхны төлөвлөлт, үзэмжийг эвдчихсэн. Түүний төрсөн ах Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын алба хашдаг. Хамгийн сонирхолтой нь Циркийн хувьчлалыг шалгах ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ороод суучихжээ. Энд жинхэнэ ашиг сонирхол үүснэ. Төрсөн дүүгийнхээ авсан циркийн хувьчлалыг төрсөн ах нь шалгахдаа үнэний талд зогсох нь эргэлзээтэй.

Хувийн өмчид халдах нь ардчилсан нийгэмд хуулиар хориотой. Харин авсан баг хувьчлалаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь тусдаа асуудал. Үүргээ биелүүлээгүй бол улс өмчөө буцааж авах уу гэдэг нь дараагийн алхам. Юутай ч циркийн хувьчлалыг эргэн харахаар болжээ. Циркийн байрыг өмнөх байдлаас нь өөрчилсөн, уушийн газар ажиллуулдаг, мэргэжлийн циркчдийн санал, хүсэлтийг ойшоодоггүй гэх мэт гомдол үл тасарна. Цахим орчинд бол циркээ буцааж авъя гэх санаа бодол давамгайлж харагддаг.

Циркийн уран бүтээлчид тив, дэлхийд өндөр амжилт одоо ч гаргадаг. Гэтэл эх оронд нь цирк хаалгаа барьчихсан болохоор гадаад улс орон руу дүрвэх нь элбэг. Тусгаар улсад мэргэжлийн цирк байх ёстой юу гэвэл эргэлзээгүй тийм. Харин хувьчилсан циркээ төр буцааж авах уу, үгүй юү гэдэг эрх мэдэлтнүүдийн өөрсдийнх нь шийдэх хэрэг. Хотын дарга Д.Сумъяабазар циркийн хувьчлалын хувьд төрийн өмчийн талд уу, төрсөн дүүгээ хаацайлах уу гэдэг нь олон нийтийн анхаарлаа хандуулах сэдэв мөн.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан...

“Мазаалай” нэртэй CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ хийв

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700...

АН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын...

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...