Кувейтийн хоёр компани Монголоос хонины мах авах хүсэлтээ илэрхийлжээ

Монгол Улсаас зорилтот зах зээл буюу булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх зорилгоор Элчин сайд П.Сэргэлэн Кувейт улсын мах, махан бүтээгдэхүүн импортолдог томоохон компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, уулзалт хийж эхлээд байна.

Одоогоор тус улсын хоёр компани Монгол Улсаас хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлээд байна. 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр Кувейт Улсын “UUMTFS” компанийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн санхүүгийн менежер Юсуф Аль-Курашитай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. “UUMTFS” компанийн хувьд Австрали, Казахстан, Киргизстан, Узбекистан, ИБУИНВУ, Өмнөд Африк, Энэтхэг, Бразил, Уругвай, Парагвай, Судан, Кени зэрэг улс орнуудаас тогтмол мах импортолдог Кувейтийн томоохон компанийн нэг юм.

Уулзалтаар тус компани Монгол Улсаас үхэр болон хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд зам тээврийн болон бусад бичиг баримтын асуудал шийдэгдсэний дараа мах импортлох ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Уг асуудлын хүрээнд ЭСЯ-ны зүгээс ГХЯ болон ХХААХҮЯ-ны удирдлагуудтай холбогдож, дээрх ажлыг эхлүүлэхээр зорин ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...