З.Мэндсайхан: 183 мянган тонн мах экспортлох боломж нээгдлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны 06 сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг өнөөдрөөс (2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс) эхлэн экспортлох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Короновируст халдварын цар тахлаас шалтгаалан 2020, 2021 онд БНХАУ Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан.
Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад 35-45 хувь буурах үндэслэл болсон юм. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Эрээн боомтоор мах, махан бүтээгдэхүүн экспортлоогүй байна.
БНХАУ-д экспортын эрхтэй, хяналт шалгалтаар бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, импортлогч орны шаардлага хангаж буй 16 аж ахуйн нэгжийн (давхацсан тоогоор) агуулахад нийт 9537.6 тонн 206.0 тэрбум төгрөгийн экспортын зориулалтаар бэлтгэсэн мах хадгалагдаж байгаа бөгөөд эдийн засгийн хямралтай энэхүү цаг үед нийт 1200 гаруй ажилчин, албан хаагчид цалингүй, орлогогүй байна.
Ийнхүү экспортыг нээж, 2021 онд бэлтгэсэн дээрх махыг урд хөрш рүү нийлүүлснээр 64.5 сая долларын орлого олох боломжтой. Мөн 2022-2023 онд өвөлжилт хүндэрч болзошгүй 10 аймгийн 6.5 сая толгой малыг (183 мян.тонн мах) эргэлтэд оруулж, экспортлох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...