Америк хэв маягийг мэдрүүлэх “NEWYORK EMPIRE” ресторан үүдээ нээлээ

“Топ Кюзин” ХХК нь 6 салбар ресторантайгаар нийтийн хоолны чиглэлээр жишиг тогтоон зочлох үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж байгаа хамт олон юм.
Нам тайван саруулхан орчинд дэлхийд алдартай Том Ям шөл, Пад Тай, Квей Тэу, Тай Лакса зэрэг амтат зоогийг Тай Синха шар айргаар даруулан зооглох боломж олгодог “Thai Express” (Тайэкспресс) ресторан, Нью Йорк хотын уур амьсгал бүхий тавлаг орчинд америкчуудын амтархан иддэг аварга том “Yankee burger”, “Crazy Dog” “Newyork steak” “Carbonarra” зэрэг 99 нэр төрлийн хоол, коктэйль, шар айраг амтлах боломж олгодог “New York Liberty” (НьюЙорк лайбэрти) болон Мишээл гудамжнаа байрлах “New York Street” (НьюЙорк Стрийт), наадмын хуушуураараа алдартай “Taste of naadam” (Наадмын амт) зэрэг ресторануудаар та үйлчлүүлж байсан нь дамжиггүй. Тэгвэл тус салбар ресторануудыг амжилттай ажиллуулж хэн бүхний орох дуртай газар болгосон “Топ Кюзин” ХХК дахин нэг салбарынхаа үүдийг саяхан нээжээ. Шинэхэн салбараа их хотын төв цэг Улсын их дэлгүүрийн долдугаар давхарт нээсэн ба НьюЙорк хотын түүхт үнэ цэнэ бүхий барилга “New York Empire Building”-ийн нэрээр “NEWYORK EMPIRE” хэмээн нэрлэжээ.

Тус ресторан зааландаа 300, гадна задгай талбайдаа 150 хүртэлх хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд НьюЙорк хотын төв хэсгийн уур амьсгалыг мэдрүүлнэ гэж тус хамт олон амлаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...