Наадмын тасалбарыг цахимаар худалдаална

2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс нэгдсэн вэбсайтаас цахимаар худалдаална.

Үндэсний их баяр наадмын албан ёсны вэбсайт болох eNaadam.mn-ээр үйл ажиллагаа, автозогсоолын зөвшөөрөл зэрэг үндсэн үйл ажиллагаатай холбоотой захиалга, зөвшөөрлүүд худалдаалах ба баяр наадмын комиссоос гаргасан нийт 8 мянган тасалбар зарагдана. Түүнчлэн уг сайтад баяр наадмын хөтөлбөр, 21 аймгийн мэдээлэл багтжээ.

Тасалбар захиалга 2022 оны долдугаар сарын 1-ний 11 цагаас eNaadam.mn сайт дээр идэвхжиж, вэбсайтад албан ёсны бүртгэлээ урьдчилан үүсгэсэн байх шаардлагатай. Нэг хэрэглэгч үүсгэсэн бүртгэлээ ашиглан хоёр тасалбар худалдан авах боломжтой. Тасалбар захиалга баталгаажсаны дараа та бүртгэл дээр оруулсан хаягаараа тасалбараа хүргүүлэн авч болно. Мөн уг сайтаар дамжуулан Хүй долоон худагт автомашинаа байршуулах зогсоолын эрхээ баталгаажуулах боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...