Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 10-13-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, бүх аймаг ирэх сарын 10-13-нд баяр наадмаа тэмдэглэх юм. Харин хурдан морины бүсийн уралдааныг ирэх сарын 29-30-нд зохион байгуулахаар товложээ. Гэхдээ тэгш нь ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймаг баяр наадмаа хурдан морины бүсийн уралдаантай нэгтгэж эсхүл ирэх сарын 22-24, 30-нд тэгш ойгоо тэмдэглэж болно гэдгийг Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Соёлын яамнаас ойрын хугацаанд Үндэсний их баяр наадмын хуваарийг олон нийтэд танилцуулах аж.

Шадар сайд С.Амарсайхан, “Энэ жил Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд, “Улаанбаатарын үдэш” тоглолт Хүй долоон худагт, Төрийн их ёслол, хүндэтгэлийн тоглолт Сүхбаатарын талбайд болно. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад зориулж Улаанбаатар хотын төсөвт 2.3 тэрбум төгрөг тусгасан. Түүнчлэн энэ жил дүүргүүд боломжтой бүх гудамж, талбайд нийтлэг үйлчилгээг бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр иргэд хотын захаас Төв цэнгэлдэхэд ирж наадмын хуушуур идээд буцдаг асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Наадмын нээлтийн тасалбарыг цахимаар олгох ажлыг ЦХХХЯ хариуцаж байгаа” хэмээв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...