Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоонд Цэц хаалт тавьсан гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн Т.Доржхандаас УИХ-д тавьсан шаардлагын хариуг өгөв. УИХ-ын гишүүн Т.Доржхандын шаардлага дунд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг тусгасан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ үеэр хэлсэн үгэндээ “Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн буюу холимог тогтолцоо болгох асуудлыг тавьсан. 2019 оны долоодугаар сарын 16-ны өдөр хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн санал өргөн мэдүүлсэн. Уг төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн. Ингээд хуулийн төслийг улс төрийн намуудаар хэлэлцүүлэх үед хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог нээх асуудал хүчтэй яригдаж санал санаачилга гарч байсан. Тухайн үед тус санал дөрөвний гуравын саналыг аваагүй учир дэмжигдээгүй.

Нөгөө талдаа 2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 05 тоот дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг тухайн үеийн УИХ буюу З.Энхболд даргатай парламент хүлээн авч тогтоол баталснаар Монгол Улс мажоритар системээр сонгуулийг хийдэг нөхцөл байдал руу орсон. Тэгэхээр та бүхний тавьж байгаа шаардлагын нэгдүгээрт байгаа энэ асуудлыг парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд ярьж байсан. Өнгөрсөн онд ч улс төрийн намууд уг асуудлыг хөндөж ирсэн. Цэцийн 05 тоот шийдвэрийг УИХ хүлээгээд авчихсан учир хаалттай болчихсон. Тиймээс нэг гарц нь Цэц энэ маргаанаа хянан шийдвэрлэх боломжтой. Т.Доржханд гишүүн Үндсэн хууль өөрчлөх агуулгаар гарын үсэг цуглуулж, өргөн барих эрхтэй. Энэ хүрээнд хамтран ажиллах бүрэн боломжтой. Түүнээс хэн нэгний ямар нэгэн шаардлага, шахалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...