Бохирдуулагч үйлдвэрүүд цэвэр сэтгэл гаргана уу!

Арьс шир, ноос, ноолуур, өлөнгийн гэх мэт үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх талаар  ярьсаар удаж байна. Эдгээр үйлдвэрүүдийн “бий болгосон” өндөр бохирдолтой ус Төв  цэвэрлэх  байгууламжид ачаалал нэмж, усыг стандартын дагуу цэвэрлэж чадахгүйд хүрч байгаа талаар ярьсаар багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл бохирдуулагч үйлдвэрүүдийн эдгээр асуудал одоо ямар хэмжээнд  байгаа бол?

УСУГ-тай гэрээтэй нийт 500 орчим үйлдвэрийн 284 нь  бохирдуулагч гэсэн ангилалд, үлдсэн нь харьцангуй бага бохирдуулагч ангилалд ордог ажээ.

2012-2020 оны хооронд тэдгээр үйлдвэрүүдийн бохирдлын хэмжээ өссөн ба Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа хаягдал бохир ус стандартын MNS6561:2015 шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм.

Бохирдуулагч үйлдвэрүүдэд арьс шир, ноос ноолуур, автомашин угаалга, өлөн  боловсруулах, архи, пиво спирт ундааны үйлдвэр,  сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр,  мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр гэх мэт  үйлдвэрүүд  багтдаг.  Бохирдлыг стандартын хэмжээнд хүргэж бууруулахын тулд  үйлдвэр ААН-үүд өөрсдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг ч одоогоор УСУГ-тай гэрээтэй арьс шир боловсруулах, ноос ноолуурын 11 үйлдвэрт л урьдчилан цэвэрлэх байгууламж байдаг ажээ. Цаашид нэмж зургаан үйлдвэр ийм байгууламж суурилуулахаар төлөвлөсөн байна.

Үйлдвэрүүд байгаль орчныг бохирдуулж байгаа үүрэг хариуцлагаа хүлээгээд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болсон тохиолдолд бохирдлын агууламж буурч 2013 оны түвшин рүү дөхөх боломжтой ажээ.

Гэвч үүн дээр сэтгэл тавин ажиллаж байгаа үндэсний үйлдвэрийнхэн байхгүй, энэ тал хойрго байгаа нь харамсалтай.

Хамгийн бохирдол үүсгэж байгаа нь арьс ширний үйлдвэрүүд болон өлөнгийн үйлдвэрүүд юм.  Ялангуяа өлөнгийн үйлдвэрүүд ус бохирдуулахаас гадна төв  цэвэрлэх  байгууламжаас ч илүү өмхий үнэрийг агаарт цацдаг. Бүлээн усаар  угааж,  наранд давсалж хатаадаг гэх бүдүүлэг технологитой өлөнгийн үйлдвэрүүд зундаа орчноо өмхийрүүлж, бохр усаа төвийн шугамд шууд нийлүүлсэн хэвээр л байна.

Иймээс өлөн болон арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэж ариутгах татуургын салангид системтэй болгох ажлыг түргэвчлэх, бохирдуулагч үйлдвэрүүд бүгд бага оврын цэвэрлэх байгууламжтай болох  яаравчлах шаардлагатай байна. 

Үндэсний үйлдвэрүүд энэ асуудал дээр хариуцлагатай хандаж, бохирдуулж чадсан  л бол цэвэршүүлэхэд гар нийлэх ёстойгоо ухаарч, өөрсдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай болоход сэтгэл гаргаж болохгүй гэж үү???

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...