Сансарын зочид буудал 2025 онд зочдоо хүлээж авна

Өглөө сэрээд цонхоороо харахад сансар огторгуйг тольддог зочид буудалд байвал ямар вэ? Тэгвэл тун  удахгүй буюу гуравхан жилийн дараа сансарт аялах мөрөөдөлтэй хүмүүст хүссэнээ биелүүлэх боломжийг олгоно гэж АНУын “Orbital Assembly” корпорацаас мэдэгдлээ. Тэд жуулчдын байртай сансрын хоёр станц байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 28 хүн хүлээн авах хүчин чадалтай Пионер станц 2025 он гэхэд ашиглалтад орох гэнэ.  Харин 400 хүний ​​багтаамжтай  Вояжер станц 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Энгийн хүний ​​хувьд сансарт байх нь шинжлэх ухааны зөгнөлт мөрөөдлийн туршлага байх болно. Сансар огторгуйг хүмүүсийн очихыг хүсдэг газар болгох нь бидний зорилго ” гэж Orbital Assembly корпорацийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Алаторре хэвлэлийнхэнд хэлсэн байна. Сансарын зочид  буудлын зочид жингүйдлийн орчинд бус ердийнхөөрөө явах бөгөөд ийм боломжийг олгох хиймэл таталцлыг бүрдүүлэх ажээ. Энэхүү технологи нь одоогоор сансрын станцуудад ашиглаагүй технологи юм байна.

Тэд хэдийнээс сансарын зочид буудлынхаа захиалгыг авах талаар тодорхой мэдээлэл хэвлэлийн хурлыг үеэр  өгөөгүй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...