Home Дэлхий БНХАУ: Барилгын нурангиас 10 хүн аварч, 53 хүн амиа алдав

БНХАУ: Барилгын нурангиас 10 хүн аварч, 53 хүн амиа алдав

0
БНХАУ: Барилгын нурангиас 10 хүн аварч, 53 хүн амиа алдав

Хятадын Хунань мужийн Чанша хотод өнгөрсөн сарын 29-ний өдөр орон сууцны барилга нурж олон хүн амиа алдаж, олон хүнийг аврахаар ажилласан. Тэгвэл сүүлийн  мэдээллээр амиа алдсан хүний тоо хоёр дахин нэмэгдэж 53 хүрч,  10 хүнийг эсэн мэнд авран  эмнэлэгт хүргэжээ. 

Барилгын нуранги дороос хүмүүсийг эрэн хайх ажиллагаа дууссан бөгөөд нурангид хүн үлдээгүй гэж Чаншаа хотын захиргаанаас мэдээллээ. Уг эмгэнэлт явдалтай холбогдуулан  9 хүнийг  хорьж шалгаж байна. Тэднийг 2012 онд анх баригдахдаа зургаан давхар байсан барилгыг дур мэдэн 8 давхар болгосон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here