Ардчиллын шок, архины тасралт

Аймаар дарангуйлалтай социализмд дарлуулж байсан юм үзээгүй муусайн Монголчууд бидэнд гэнэт л Ардчилал гэдэг эх захгүй эрх чөлөөг гэнэт л сар хийтэл асгаж орхисон юм даг. Уух согтох байтугай унтах эрхгүй хөдөлмөрийн лагерь болсон Соц нийгмээс Ардчилалд шилжиж эрх чөлөөний ШОК-нд шаачихсан. Монголчууд хорь гучин жил ууж жаргав. Ёстой л хөдөө хотгүй, хөл толгойгүй, эр эм, хөгшин залуугүй хөлчүүрч, булан тохой бүр БААР, ШӨНИЙН КЛУБ, БУУДАЛ ёстой л согтууран жаргаж Хятад өвгөнтөөс эхлүүлээд Голланд ногоон гээд Өрнө Дорнын спиртийг өдөр шөнөгүй зөөж, Женкогийн спиртийг 17-н чингэлгээр нь сөгнөж,АПУ, САПУ-гийн архийг ёмкос ёмкосоор нь гударч, ЖЕМ-ийн Хар, шар Чингис ээлжлүүлэн одоо ч зарим нь гударч л сууна. Ингэж согтууран жаргахдаа 1992 онд үр хөндөх ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ тунхаглаж.
Хамгийн цөөхөн иргэдтэй Монгол улс 800,000!!! найман зуун мянга гаруй ирээдүйн иргэнээ энэ жилүүдэд устгасан байх юм!!! Бид дэлхийн 180 гаруй орноос ураг нярайгаа устгах эрхтэй чөлөөтэй 40-хөн улсын нэг юм гэнэ!!!
АРДЧИЛЛЫН ШОК Монголчууд бидэнд жилд 800-900 элэг нэгтнээ архины аагаар алж хороох хүн амины гэмт хэргийн хүнд ертөнцийг авч ирсэн. Энэ тоог 30-н жилээр тооцоход 27.000!!! Хорин долоон мянган халуун амь бусдын гарч хөнөөгдөж ээ!!! 1989 онд 72 хүн амины хэрэг гарч улс даяараа сандарч байсан бол Ардчилсан Монголд 10,20 дахин өсөхөд айж сандрах бүү хэл байдаг л нэг детектив болчихсон!!! Бацаанууд нь кино хийж сурталчлан бараг бахараад байгаа юм биш үү!!!
Open photo
Авто ослоор мөн л архины хамааралтай жилд 300-500 хүн. Үүнийг дундаж жилд 400 гэвэл 30 жилээр тооцоод үзэхэд 12000!!! арван хоёр мянган Монгол хүн!!! Хорт хавдар жилд 4000!!! дөрвөн мянга!!! гаруй. Мөн л Ардчиллын шоктой он жилүүдэд 120,000!!! Зуун хорин мянган Монголчууд хавдраараа талийсан тооцоолол гарч байна.
Ардчиллыг би муулах гээгүй шүү! Эх оронд минь авч ирж хуулбарлахдаа эрхийг нь хэтрүүлж үүрийг нь үгүйсгэн гээгдүүлсэнд нь л голдоо ортол гомдоод байгаа юм. Ийм ардчиллыг бид хүсээгүй! Дөнгөж 3-хан сая гарч яваа цөөхөн монголчууд гэнэт олдсон АРДЧИЛЛЫН ШОК-нд 1,000,000!!! НЭГ САЯ!!! гаруй иргэнийхээ халуун амийг төлөөд байна!!!
Энэ их тоо та бидэнд арай л үнэтэй санагдахгүй байна уу?! Ийм л учраас улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Архидалт монголчуудын зовлонгийн шалтгаан, хөгжлийн чөдөр болж байна. Архигүй монгол үндэсний хөдөлгөөнийг өгүүлцгээе гэж уриалсан. Өндөр градустай архины спиртийн агууламжийг бууруулах зарлиг гаргалаа. ШАРТАЛТЫН ЗОЛИОС ЯДУУРЛЫН ШАЛТГААН Эрх нь хэтэрч үүрэг нь үгүйлэгдсэн Ардчиллынхаа ШОК-нд тас үсрээд ойрын хэдэн жилээс л Монголчууд минь орон гаран ухаа орж байх шиг. Хэд хоног савлаа. Гэр орон, эхнэр хүүхэд хаа ч яваа юм. Амьдрал гэж авах юм алгаа гээд босож ирж байгаа эр шиг л санагдана. Төр нь нэргүй. Түмэн нь эзэнгүй. Эх орон нь эмх замбараагүй. Нийгмээр нь ойлголтгүй, нэг хэсэг нь согтуу байхад Цэнхэр, Улаан тасалбарын илбэ үзүүлж, үйлдвэрүүдийг нь, үнэ цэнтэй ажлын байруудыг нь булаагаад авчихсан.
Улсын хэмжээний 475-н үйлдвэр, үр тариа ба хүнсний ногооны үйлдвэрлэлийн туслах салбартай мал аж ахуйг эрхлэх 68-н сангийн аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн бүрэн механикжсан 389 нэгдэл нийтийн өмч хөрөнгийг дампууруулж нураасан хулгай луйврын он жилүүд. Энэ бүхнийг эцэс болгохоор МУ-ын ерөнхийлөгч өнөөдөр иргэдээсээ “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалт, Импортоос экспортод шилжих болон Цахим шилжилт зэрэг суурь зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ”
Өнгөрсөн жилүүдэд хувьчлалаар хөлжсөн хулгайчууд нь төрд гарч. Хууль зохиож хөөрхий монголчуудаа траншейны, архичин, ажилгүй, наймаачин, ядуучууд гээд тав зургаа ангилан ялгасан зэрлэг үе. Үй олон ажлын байрыг нь устгаж орхиод ард түмнээ ажилгүйчүүд гэж басамжлан тодорхойлсон. Улсынхаа банкнаас 4,0 тонн алтаа хулгайлж гаргачихаад иргэдээ ядуучууд гэж доромжилсон. Ийм үеийг эргэж төсөөлөхөд архиар тасалж унагаад ард түмнийхээ аминаас бусдыг дээрэмдчихсэн хэрэг. Хаанахын АРДЧЛАЛ ингэж аж үйлдвэрээ устгаж, ямар капитализм ингэж хөрөнгөдөө хүйтэн хандаж байсан юм бэ. Ардчлал эрх чөлөөг манай хэдэн хулгайчууд арай л дэндүү МАТАРЛАЖ эх оронд минь элэглэж орхижээ гэж санагдахгүй байна уу?! Монголчууд бид дээрх алдаагаа улиглан харуусаж суух биш өмнөх алдагдсан боломжоо хурдтай нөхөж эдийн засгаа сэргээх талаар анхаарах  цаг  болжээ.  Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголчууд гадаад далайд гарцгүй ч хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр ложисткоор хүн далайд гарцтай ард түмэн” хэмээн Монголынхоо боломжийг тодорхойлсон.
Эх орны 10-Н ТОМ АМБИЦ:
  1. Монгол Улс эрчим хүчээ дотооддоо 100 хувь хангаж цаашид экспортлох.
  2. Нефть шатахуунаа өөрснөө үйлдвэрлэх
  3. Хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох.
  4. Хүнд хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулах
  5. Авто зам, Төмөр зам, Агаарын замыг тэлж хөгжүүлж тээвэр ложистикийн иж бүрэн сүлжээтэй болох.
  6. Цахим үндэстэн, дижитал Монгол улс болох.
  7. Уул уурхай, Газар тариалан, Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх.
  8. Банк, санхүү хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх
  9. Орон зайн оновчтой бүтэц бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг байгуулж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх.
  10. Ногоон Монгол буюу байгаль орчны доройтлыг бууруулсан. Мод, хөрс, агаар мандалдаа онцгой анхаарч 76 хувийн цөлжилттэй нүүр тулаад байгаа Эх орноо ногооруулах. Эко хөгжлийг түргэтгэх хэмээн үндэсний хэмжээний зорилтоо тодорхойллоо.

Нээрээ л зовлонгоо тоочоод зогсоод байлгүй, зорилгоо тодорхойлж урагшлах цаг. ШАТСАНАА АНАГААЖ ШАРХАА ЭДГЭЭЕ ГЭВ ҮҮ? Эрх чөлөө нь хэтэрч үүрэг хариуцлага нь үзэгдэж дуулдаагүй энэ нийгмийг цэгцлэх цаг нь болсон. Хохирсон нь хонжсоноосоо дэндүү их хоосон эрх чөлөөний талбар болсон Монголын элэглэж матарласан ардчиллаа эргэж харах, эвлүүлж аврах цаг ирчихээд байна.

Улс орон, төр засаг бүлэглэлд уусаж, хууль, санхүү, улс төр, уул уурхай, үйлдвэр завод хуйвалдааны гарт орж, хэд хэдэн хүн эзэн суучихсан байгааг бид мэдэж авлаа. Үүнийг л хуурамч ардчиллын шарталт гэнэ. Ингэж л бидний эзэн гэгдэх луйварчид эх орныг минь гадаад зах зээлд барьцаанд тавьж, өрийн бичиг БОНД-оор өрлөж дөрлөөд хөтөлж явсныг шинэ цагийн залуус эсэргүүцээд эхэллээ. МАНАН гэх том МАФИ-ийн даажигнан дор Монгол Улсын газар нутгийн гуравны нэг болох 32 хувь буюу 521,705,333 км кв, ТАВАН ЗУУН ХОРИН НЭГЭН САЯ ДОЛООН ЗУУН ТАВАН МЯНГА ГУРВАН ЗУУН ГУЧИН ГУРВАН хавтгай дөрвөлжин нутгийг лиценз болгож ухаж төнхөж, урьдчилан мөнгө босгон ууж идчихсэн байна!!! Ийм л учраас идэр залуус эх орноо орхин хар ажил бараадаж харийн орныг жил бүр хэдэн мянгаараа зорьж байгаа юм. Хөдөө нь эзгүйрч хот нь бөөгнөрсөн энэ нийгмийг эрх чөлөөт ардчилсан улс гэж өргөмжлөн цоллож суусан. Ардчиллын шарталтаас Монголчууд одоо л гарч эхэлж байна гэж найдъя. МАНАН-г сөрж, МАФИ-тай тулж эхэлсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын их эзэдтэй хийж буй тулаан ид өрнөж байна. Иргэдийнхээ дэмжлэгээр шархаа нөхөж чоно шиг сэгсрээд босох уу? Эзэн суусан луйварчдынхаа хүслээр эх орон минь номхон тэмээ шиг ноолуулж сөхрөх үү гэдгийг ирэх цагийн үйл явц харуулах биз ээ. Монголын парламент дээр МАНАН-ын эсрэг У.Хүрэлсүхийн “МАНАН-тай ТЭМЦЭХЭЭС айхгүй байна аа. Би амь насаа алдахаас ч айхгүй байна” гэсэн алдарт үгээр төгсгөе.

Нийтлэл: О.Түвшиндэмбэрэл.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...