“Сүрэг” кино үзэгчдийг байлдан дагуулж байна

Ёс байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй… хүн “СҮРЭГ” болж бид. Энэхүү бүтээлийг зохиолч Тодко Самсоны романаар сэдэвлэн, Black Zebra Pictures-ийн О. Базаррагчаа найруулан ажиллаж, 2022 оны 4-р сарын 8-ны өдөр олны хүртээл болголоо.

Гашуун хагацал үзсэн олон олон эх үрсэд зориулж Ногоон Дарь Эхийг дэлгэцнээ амилуулах гэсэн бодолдоо хөтлөгдөн, “Сүрэг” гэгч агуу роман кино болж төрөх ерөөл тавигдсан хэмээн жүжигчин Эрдэнэ-Очир буюу уг төслийн санаачлагч дурджээ. Түүнчлэн уг бүтээлийг 30 жил хайрлагдаж үзээгүй гурван сая монголчууддаа мэдэх эрхгүй түүхээс, зорих ёсгүй ирээдүй рүү чиглэж яваа ард түмэндээ зориулсан бүтээл хэмээн үзэгчид дүгнэж байна.

Мөн кино найруулагч тус романы хэсгийг уран сайхны кино хувилбарт утга санаа, өрнөлийг алдагдуулалгүй хоёр цаг орчим хугацаанд багтаан буулгахад ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан тухай хэлж байлаа. Тиймдээ ч кино багийнхан удахгүй хоёр дугаар ангийг бүтээхээр болжээ.

Киноны үйл явцаас танилцуулахад 1936-1937 онд өрнөх агаад Дулам хэмээх бүсгүй, түүний төрсөн дүүгийн нэгэн жилийн явдлыг харуулдаг. Бүсгүйн нөхөр Нацаг гэгч нь агт тууж, тонуул дээрэм хийсэн хэргээр дотоод явдлын яамныханд мөрдөгдөж, хил даван зугтааж Манжгоо улсын Харбин хотод байсан Японы цэргийн тусгай 731-р ангид тамлагдан хоригдож сураг алдарна. Ядуу буурай Дулам болон түүний дүү нэгэн үйлийн хэрэг бүтээхээр Цэцэрлэг мандал уулын Эрдэнэбандид хутагтын шавь Ламын гэгээний Баянзүрх уулын хошуу буюу өнөөгийн Баянхонгор аймаг руу хүнд бэрх урт аянд гарч, сэтгэл зүрхийг булиглуулам үйл явдлыг харуулдаг.

Үйл явдал хэрхэн сэтгэл догдлуулам өрнөхийг үзэгч та бүхэн кино театруудаар үзээрэй. Өнөөг хүртэл үзсэн 20 мянга гаруй үзэгчийн уг кинонд өгч буй үнэлгээ маш өндөр байгаа ба уран сайхны киноны цөм хэсэг болох зохиолын үйл явдал, кино найруулга, зургийн найруулга, дуу хөгжим гээд өвөрмөц шийдэл бүхий хийц нь олныг байлдан дагуулж, үзэгчдийн таашаалд ихээр хүрч байна.

Уг бүтээл Улаанбаатар хотын бүх кино театраас гадна Дархан, Эрдэнэтийн кино театрт мөн гарч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...