ХАА-г дэмжих зээлийг арилжааны 8 банкаар олгож эхэлжээ

Хөдөө аж ахуйг дэмжих зээлд нийт 380 тэрбум төгрөгийг 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгож Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих, нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 150.0 тэрбум төгрөг, үр тариа, тос, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид бусад ашигт таримлын тариалалт эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх, хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, нөөцийг нэмэгдүүлж, хангамж, үнийг тогтворжуулах, ажлын байр нэмэгдүүлэх  зорилгоор 100 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 50 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөг, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум, намрын ургацаас ургамлын тос, гурил, тэжээлийн үйлдвэрт улаанбуудай худалдан авахад зориулан 40 тэрбум төгрөгийн тус тус олгох юм.

Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Ариг, Тээвэр хөгжил, Капитрон, Төрийн банкуудаар олгож эхлээд байна гэж ХХААХҮ-ийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...