УСУГ: Хэрэглэгчийн шугам сүлжээг хөлдөхөөс сэргийлэх зөвлөмж

Хүйтний улиралд шугам хоолойгоо хөлдөөхгүй байхын тулд юуг анхаарах ёстойг талаар УСУГ-аас зөвлөмж гаргажээ.

ААН байгууллагуудад

Өдөр бүр  цэвэр  усны хэрэглээндээ хяналт  тавих, үйлдвэрлэл яваагүй байгаа үед  шугамны даралт ихсэж багасаж байвал мэргэжлийн  байгууллагад  хандах, өөрийн  эзэмшлийн  худаг, камерын битүүмжллийг шалгаж дулаалах, усыг тогтмол хэрэглэж шугам хоолойн усыг хөдөлгөөнтэй байлгах, үзлэгийн худаг доторх хаалт, арматурыг сайн  дулаалах, усаа хэрэглэхгүй тохиолдол усаа хаалгаж, юүлж асгах

Айл өрхүүдэд

Өөрийн  эзэмшлийн  худаг, камерын битүүмжллийг шалгаж дулаалах, тагла, цэвэр  усны шугам дээр тавигдсан халаагч кабель байнгаа залгаатай байлгах, цэвэр усны шугам,  эргэлтийн насосын шугам тавигдсан  бол тогтмол  ажиллуулах,   эргэлтийн насос халаагч кабельгүй бол ус хэрэглэхгүй үедээ усаа бохир усны цооногт бага зэрэг шүүрүүлж хонох, усаа удаан хугацаанд хэрэглэхгүй бол  шугамаа хаалгаж, усаа юүлж хоослох

Сургууль, цэцэрлэгүүдэд

Хариуцсан  сантехникийн ажилтнаар гадна шугам сүлжээг тогтмол эргүүлэх, даралт градусыг  тогтмол үзэж тэмдэглэл хөтлөх,   эргэлтийн насос халаагч кабельгүй бол ус хэрэглэхгүй үедээ усаа бохир усны цооногт бага зэрэг шүүрүүлж хонох, цэвэр бохир усны шугам сүлжээний үзлэгийн худгийн тагны битүүмжлэлийг сайжруулах

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...