Шинэ төмөр зам Монголын экспортод шинэ сэргэлт авчирна

Дорнын говьд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн хоёрдугаар сард багтаан дуусгахыг Засгийн газрын хуралдаанаас Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхт, концессийн гэрээг байгуулж барилгын ажлыг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болгосон билээ. Энэ дагуу концесст оролцогчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж дуусах шатандаа оржээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугат чиглэлийн 1722 урт км тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат гэсэн 1404 км болгон өөрчлөх юм. Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэх юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник, эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь нийт 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөгдөж, Зүүнбаян өртөөнд холбогдохоор урьдчилан тооцоолжээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гурав дахь жагсаалтад уг төмөр замын төсөл бичигдсэн юм. Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төслийг шууд гэрээ байгуулахыг төрийн худалдан авах ажиллаагааны газарт даалгасны дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь энэ юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаас гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эрчимтэй үргэлжлүүлж, ирэх намар буюу аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ. Шаардлагатай байгаа 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэснээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэх аж. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байрладаг. Томоохноос нь дурдвал, Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд бий. Төмөр зам баригдсанаар эдгээр орд газар эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж тооцоолж буй.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн комисс гарч уг төмөр замыг шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж дүгнэсэн байна. Тиймээс гуравдугаар сарын 15-ны өдрөөс зүгшрүүлэх тээврийг эхлүүүлэн, утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээж, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Дээр дурдсан Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудаас гадна зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын төслүүдийн барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тухайлбал, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км дэлгэмэл урттай төмөр замын төслийн барилгын ажлыг  2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр ярьж байгаа аж.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж буй. Тус компани одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын цогцолбор төсөл, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр зам, Богдхан төмөр зам зэрэг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Ирэх долдугаар сарын 01 гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах ёстой. Гашуунсухайт боомтын ойролцоо байгуулах ачиж буулгах терминалын техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын цэгийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган энэ оны тавдугаар сарын 01-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Ийнхүү энэ онд төмөр замын салбарын хувьд хэд хэдэн чиглэлийн шинэ төмөр замууд ашиглалтад орох нь. 2022 оныг төмөр замын шинэ сэргэлтийн жил гэж ч болохоор байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...