МИАТ Франкфурт хүрэх нислэгийн маршрутаа өөрчлөхөөр болов

ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбоо болон Англи улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон тухай мэдээлсэн.

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангах зорилгоор 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар – Москва – Франкфурт – Москва – Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт оруулж, Улаанбаатар – Бишкек – Истанбул – Франкфурт – Истанбул – Бишкек – Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Олон улсын агаарын тээврийн аюулгүй байдлын дүрэм, журмын дагуу зорчигч болон ачаа тээврийн нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүд нь заавал давхар даатгалд хамрагдсан байх ёстой.

Европын чиглэлийн нислэгүүдийн замд ийнхүү өөрчлөлт орсноор:

  • Нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа 3 цаг 10 минутаар нэмэгдэнэ.
  • Нислэгийн цагийн хуваарь: 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн Улаанбаатарын цагаар 06:30-д хөөрч, орон нутгийн цагаар гуравдугаар сарын 5-ны өдрийн 13:50 цагт Франкфурт хотын Олон улсын нисэх буудалд бууна.
  • Тийзний үнэд өөрчлөлт орохгүй талаар МИАТ мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...