Гишүүн Б.Энхбаяр эмнэлэг, сургуулийн хулгайлагдсан газруудыг зарлалаа

Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр төрийн өмчит байгууллагууд өөрийн мэдлийн газар дээрээ орон сууц барьж, арилжааны зорилгоор зарсан талаарх судалгааг танилцуулав. 

2020 онд улсын хэмжээнд хийсэн уг судалгаагаар Улаанбаатар хотод л гэхэд төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн буюу 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж зарсан гэсэн дүгнэлт гарчээ. 

Гишүүн Б.Энхбаяр “Өнгөрсөн 20, 30 жилд сургуулиудын хүүхдийн тоглоомын, спорт талбай байхгүй болсон. Эмнэлгүүдийн газар байхгүй болсон. Төрийн гэж байж болох бүх газар байхгүй болсон. Хүүхдийн урлан бүтээх төв орон сууцны хороолол болсон. Ийм жишээ маш олон. “Найрамдал” зуслангийн газарт сайд байсан Эрдэнэ гэж хүн хувийн хашаа барьсан. Тэр хавь хувийн орон сууц болсон. Бүх эмнэлгийн газраас хулгайлаад зарж, орон сууцны хороолол болж хувирсан. 

Тэдгээр газрыг Засгийн газрын тогтоолоор гаргасан суурь үнэлгээгээр тооцохоор 99 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг ингэж зарсан байна” гэв. Үүнээс гадна орон сууцнуудын өмчлөлийн асуудал, СӨХ, дуусаагүй барилгад үл хөдлөхийн гэрчилгээ гарч байгаа зэрэг асуудлуудыг цэгцлэхээр хуулийн төсөлд тусгасан байгааг тэрбээр тайлбарлалаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...