22 тэрбум долларын өрийг хаасан Оюутолгойн хэлэлцээ

Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээ эхнээсээ амжил дагууллаа. Монголын талд ногдож байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцлаж, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулахаар тохирлоо. Хоёр талаас тохиролцсон зүйлүүдээ гэрээндээ тусгаад гарын үсэг зурж баталгаажуулахад дээрх амлалтууд амилна. Өмнөх тооцооллоор одоогийн 2.3 тэрбум ам.долларын өрөнд нийлмэл хүү бодогдсоор 2051 он гэхэд Монгол Улс 22 тэрбум ам.долларын өрөнд унаж, улмаар бүр ногдол ашиг огт авахгүй байх хэмжээнд ч хүрэх эрсдэл үүсээд байсныг олон нийт төдийлөн мэдэхгүй байх.

Тийм учраас 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн нь цаад утгаараа ирээдүйд хуримтлагдах байсан 22 тэрбум ам.долларыг хаасан гэсэн үг юм. Хэлэлцээгээр тохирч чадсан хамгийн сайн үр дүнгүүдийн нэг яах аргагүй мөн. Ингэж чадсанаар бусад хөрөнгө оруулагчидтай ижил хугацаанд буюу 2034 оноос эхлэн ногдол ашиг авч, улмаар уурхайн ашиглалтын нийт хугацаанд 10 тэрбум ам.долларын ногдол ашиг авах болж байна. Эергээр төсөөлөөд зэсийн үнэ тонн нь 10 мянган доллараас давлаа гэхэд Монгол Улсад ирэх ногдол ашгийн хэмжээ хоёр дахин өсөх ч боломжтой. Биднээс алсран холдож байсан Оюутолгойн орд эргээд монголчуудад үр өгөөжөө өгөхөөр болж байна.

УИХ-ын 92-р тогтоолын дагуу төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх зарчмыг хэлэлцээнд хатуу баримталж ирсний дүнд Монгол Улсад ирэх үр өгөөжийн хувь хэмжээ нь 53 буюу түүнээс дээш байна гэсэн амлалт, тооцоог хөрөнгө оруулагч талаас гаргуулан авлаа. Энэ бол Оюутолгой гэх төсөл, бизнесийн монголчуудад ирэх ашиг юм. Гүний уурхайн төслийн хэтэрсэн зардал болох 1.4 тэрбум ам.доллароос ямар нэг нэмэлт төлбөр шимтгэлийг хөрөнгө оруулагч талд төлөхөөргүй болсон. Бүтээн байгуулалтыг аль болох ойрын хугацаанд гүйцээж, огтлох малтлага буюу undercut гэх чухал үйл явцыг эхлүүлж, нийт баялгийн 80 хувийг агуулж буй гүний уурхайгаа ашиглалтанд оруулан, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр талууд ойлголцож чадлаа.

У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрууд Оюутолгойн гэрээг шинэчлэх, монголчуудад ирэх үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр том ахиц гаргаж чадлаа. Одоо Оюутолгой гэсэн том маргаан цаашид үргэлжлэхгүй, бүтээн байгуулалтын ажлууд урагшлах болсон нь хамгийн сайн мэдээ юм. Уурхай эрчим хүчний хэрэглээгээ Монголоос авах болсон нь онцлууштай. Энэ хэлэлцээнээс олсон хамгийн том ашиг бол монголчууд мега төслийн гэрээ хэлэлцээг хийж сурсан, туршлага хуримтлуулсан явдал юм. Шийдлээ хүлээж буй олон том төсөл бий. Тэр төслүүдэд хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх туршлага монголчуудад бий боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...