Төрөлхийн тэмбүү өвчний тоо 74 хувиар буурчээ

Дэлхий дахинаа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцсэн хүндхэн хоёр жилийг бид туулж байна.Коронавируст халдварын цар тахлыг нийгэм, эдийн засгийн эрсдэл багатай даван туулах нь манай улсад төдийгүй бусад улс оронд тулгамдаж байгаа хэдий ч хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг Засгийн газар нэн тэргүүнд тавьж, анхаарч байна. Цар тахалтай тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын хүний болон санхүүгийн нөөц бүрэн дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээг орхигдуулахгүйгээр, хүн амд хүртээмжтэй хүргэхэд бид ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай улсад бүртгэгдсэн нийт халдварт өвчний дунд бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл тэргүүлэх байрыг эзэлсээр л байгаа юм.
 
 
Дэлхийн эрүүл мэндийн ерөнхий чуулганаар баталсан  “Бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх эрүүл мэндийн салбарын стратеги”-т 2030 онд төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг 100,000 амьд төрөлтөд 50-аас доош болгох, тэмбүү өвчний шинэ тохиолдлын тоог 90 хувиар бууруулахаар заасан. Монгол Улсын Засгийн газраас 2017-2021 онд хэрэгжүүлэхээр баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, хянах үйл ажиллагааг тусгасан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, бэлгийн замаар дамжих халдвар, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах зорилгоор “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр: Тэмбүүг устгая” хоёр жилийн үйл ажиллагааг тус яамнаас 2019 оны 7 сараас улс орон даяар эхлүүлсэн.  Хүн ам, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, энэ хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая хүнд тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж 11.4 мянган шинэ тохиолдлыг илрүүлж, эмчлэн, эрүүлжүүллээ.  Мөн “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны үр дүнд жирэмсний хяналтын чанар сайжирч, 2019 онд 66 тохиолдол бүртгэгдэж байсан төрөлхийн тэмбүү өвчний тоо 2020 онд 37 болж, 44 хувиар, 2021 оны эхний 10 сард 14 тохиолдол болж 74 хувиар тус тус буураад байна.  Коронавируст халдварын цар тахлын энэ үед хүний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үүний дотор бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр шийдвэр гаргагчдад практик, нотолгоонд суурилсан мэдээлэл өгөх зорилгоор энэхүү нөлөөллийн уулзалтыг бид улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
 
 
“Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь”  нөлөөллийн уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлэв. Тэрээр бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх, сэргийлэх чиглэлээр гарч байгаа дэвшил, хүрсэн ололтоо бататгахын тулд бид хамтран дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна хэмээв. Үүнд
•      Бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ судлалын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, стандартад заасан орон тоогоор, тогтвор суурьшилтай ажиллуулах;
•      Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулан, тус төвийг түшиглэн хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх;
•      Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад сум, орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагуудын идэвхтэй оролцоог хангаж, санхүүжилтийг нэмэгдүүлэх;   
•      Эрүүл мэндийг дэмжих, бэлгийн эрүүл мэндийн чиглэлээр өсвөр үе, залуучуудад зөв мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэхэд боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;   
•      Бусад салбарын хэмжээнд “Ажлын байран дахь БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэ, гепатитын вирусийн халдвараас сэргийлэх цогц хөтөлбөр” хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах;
•      Эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан үзүүлэх арга замаар ХДХВ, тэмбүүгийн илрүүлэг шинжилгээний хамралтыг нэмэгдүүлэхэд шийдвэр гаргагчид Та бүхнийг манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.   Коронавируст халдварын цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа Та бүхэнд баярлалаа. Уг үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад идэвх санаачилга гарган бидэнтэй хамтран ажилласан орон нутгийн өөрөө удирдах, засаг захиргааны байгууллага болон уул уурхай, зам барилга, үйлдвэр үйлчилгээ, цагдаа, зэвсэгт хүчин, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг бусад салбар, аж ахуйн нэгж, байгууллагын хамт олонд эмч, мэргэжилтнүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэв.
 

 
Энэхүү нөлөөллийн уулзалтад танхимаар: УИХ-ын гишүүд, ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн төлөөлөл, Завхан аймагт Баянхонгор аймаг, Завхан аймаг, Говь-Алтай аймгийн төлөөлөл, Хэнтий аймагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төлөөл оролцсон бол цахимаар: УИХ-ын гишүүд, Аймаг, нийслэл, дүүргийн орон нутгийн засаг захиргааны холбогдох албан тушаалтан, шийдвэр гаргагчдын төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагын удирдлагын төлөөлөл, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу аймаг, орон нутагт бэлгийн замаар дамжих халдварын мэргэжлийн 63 их эмч ажиллах ёстойгоос одоогийн байдлаар 23 эмч ажиллаж байна. Тухайлбал: Увс, Говьсүмбэр, Дундговь аймаг мэргэжлийн эмчгүй, зарим аймагт өөр мэргэжлийн эмч бэлгийн замаар дамжих халдварын тусламж үйлчилгээг үзүүлж байна. 
 

 
Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд аймаг, дүүргийн хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулан, үйл ажиллагааг нь тогтмолжуулах нь нэн чухал байгаа юм. Эрүүл мэндийг дэмжих, ялангуяа бэлгийн эрүүл мэнд, халдварт бус өвчнөөс сэргийлэх зөв мэдлэг, хандлага, дадлыг хүн амд төлөвшүүлэхэд нийгмийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх үүрэг их байх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...