Эрээний төмөр замаар хүний гараар савлаж боосон бараа нэвтрүүлэхийг хориглов

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тархалтыг бууруулах, Эрээн хот орчмын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд Эрээн хотын хилийн боомтыг чангатгах шийдвэрийг “Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын алба”-аас гаргажээ.

Тодруулбал өнөөдрийн 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор хүний гараар савлаж боосон бүх төрлийн барааг нэвтрүүлэхийг хориглож байгаа юм байна.

Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын албанаас гаргасан албан бичигт:

Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас… /Хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг/оруулахыг зогсоолоо.

Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө нэгэнт хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоож хэрхэн шийдвэрлэхийг тухайн үед мэдэгдэнэ.

БНХАУ-ын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг чангатгах шийдвэрээ коронавирусийн шинэ хувилбарын тархалттай холбон тайлбарлаж байна. Гэхдээ Ковид-19 халдварын альфа, бетта, гамма, дельта гэх мэт олон хувилбар дэлхий даяар тархахад Хятадын тал төмөр замын тээврийг зогсоож байгаагүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...